INAI / Бидний тухай

Инженер ба
судлаачдын баг.

INAI бол Tus Partners ХХК-ийн технологийн брэнд. Бид зөвлөх компани ч биш, программ хангамжийн компани ч биш — хоёрын огтлолцол дээр ажилладаг. Шийдвэрийг нотолгоогоор баталж, тэр шийдвэрийг ажиллуулах системийг нь өөрсдөө барьдаг.

[01] Байр суурь

Шинжилгээ ба
инженерчлэл нэг багт.

Ихэнх байгууллага судалгааг нэг компаниас, системийг өөр компаниас авдаг. Үүний үр дүнд судалгаа тавиур дээр үлдэж, систем нь шийдвэрээс салангид баригддаг.

INAI энэ хоёрыг нэг багт барьдаг. Судалгаа хийсэн хүн систем барихад оролцдог тул шинжилгээний дүгнэлт шууд өгөгдлийн загвар, ажлын урсгал болж хувирдаг.

Чиглэл 01 Шинжилгээ ба эрх зүй

Хууль тогтоомж, журам, албан статистикийн эх бичвэртэй ажиллах; эх сурвалжийн тулгалт, аргачлалын загварчлал, тоон шинжилгээ.

Чиглэл 02 Платформ инженерчлэл

Backend, өгөгдлийн сан, админ систем, эрхийн загвар, байршуулалт. Продакшнд амьд ажиллаж буй системүүдээр туршлага нотлогдсон.

Чиглэл 03 Агент ба автоматжуулалт

Үүрэгт агентууд, ажлын урсгалын зохион байгуулалт, систем хоорондын холболт, хяналтын самбар, гүйцэтгэлийн бүртгэл.

Чиглэл 04 Дизайн ба хүргэлт

Хэрэглэгчийн интерфейс, баримтжуулалт, сургалтын материал, байгууллагын дотоод харилцааны хэрэгсэл.

Багийн гишүүдийн намтар, өмнөх гүйцэтгэлийн дэлгэрэнгүйг уулзалтаар танилцуулна.

[02] Хамтын ажиллагаа

Хэрхэн ажилладаг вэ.

Бид тендерийн баримт бичигт бичигдсэн зүйлийг хийгээд явдаг загвараар ажилладаггүй. Эхний үе шат нь үргэлж хэмжилт: ямар урсгал хэдэн цаг иддэг, хаана алдаа гардаг, ямар өгөгдөл байдаг вэ. Энэ хэмжилт дээр л хамрах хүрээ тогтоно.

Хүргэлт бүр баримтжуулалттай, хэмжилттэй дуусна. Хүлээлгэн өгөх баримтад системийн тодорхойлолт, шалгалтын үр дүн, эзэмшигчийн журам, цаашдын засвар үйлчилгээний нөхцөл багтана.

  • Нууцлалын гэрээг ажлын эхний алхамд байгуулна
  • Өгөгдөл танай хилийн дотор үлдэх байршуулалтыг үндсэн хувилбар болгоно
  • Эх код, баримтжуулалтыг гэрээгээр тодорхойлсон хүрээнд шилжүүлнэ
  • Шилжүүлгийн дараа дэмжлэгийн түвшинг тусад нь тохирно

Танилцах уулзалт хийе.

Танай байгууллагын одоогийн урсгалыг сонсоод, аль чадамж хамгийн богино хугацаанд үр дүн өгөхийг хэлнэ.