2026
ЭРХ ЗҮЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Татварын хөнгөлөлтийн эрх зүйн гинж
Хуулийн заалтаас салбарын сайдын тушаал, стандарт, баталгаажуулах баримт хүртэлх бүтэн
хэлхээг сэргээв. Тушаалын эх бичвэрийг машинаар задалж тэмдэгт бүрээр тулгав. Хүчинтэй
актуудыг бие даан скан хийж, өмнө мэдэгдээгүй хоёр актыг нэмж илрүүлэв.
23баримт · зөрүү 0
2026
ЗАХ ЗЭЭЛИЙН ЗУРАГЛАЛ
Уул уурхайн лицензийн бүтцийн шинжилгээ
Төрийн албан статистик, лицензийн бүртгэлийн эх файлаас ашиглалт, хайгуулын зөвшөөрөл,
эзэмшигч, гадаадын оролцоо, барьцааны байдлыг дахин тоолов. Төлбөрийн чадварыг анхдагч
бүртгэлийн төлбөрийн баганаас тогтоов.
2,690хүчинтэй лиценз
2026
БАРИМТ БИЧГИЙН АУДИТ
Хөрөнгө оруулалтын танилцуулгын тоон аудит
Бүх тоон дурдалтыг автоматаар гаргаж дөрвөн ангиллаар эх өгөгдөлтэй тулгав. Арифметикийн
зөрчил илрүүлж эх файлаас дахин тоолж залруулав. Хоёр хэл дээрх хувилбарыг линтер, тестээр
шалгах урсгал барьж өгөв.
784дурдалт → 8 согог
2026
ЭРСДЭЛИЙН ЗАГВАР
Хөрөнгө оруулалтын шийдвэрийн симуляци
Нэгж эдийн засгийн загвар дээр Монте-Карлогийн симуляци ажиллуулж ашигт ажиллагааны
магадлалыг гаргав. Мэдрэмжийн шинжилгээгээр гол хөшүүргүүдийг эрэмбэлэв. Санамсаргүй тоо
тогтмол тул үр дүн давтагдана.
10,000давталт · seed тогтмол
2026
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СИСТЕМ
Байгууллагын нэгдсэн ажлын орон зай
Төсөл, даалгавар, баримт, уулзалт, гэрээ, тайланг нэг өгөгдлийн загвар дээр нэгтгэсэн
платформ. Backend, вэб, админ панель, эрхийн түвшин, мэдэгдэл, хугацаат ажлын урсгал бүрэн.
33үйлчилгээний модуль
2026
ПРОДАКШН СИСТЕМ
Бүртгэл, хяналтын систем · амьд ажиллагаа
Каталог, өргөдлийн шалгаруулалт, эрхийн дөрвөн түвшин бүхий систем. Нэвтрэлтийн токен
хулгайг илрүүлэх механизмтай. Жинхэнэ браузер, жинхэнэ өгөгдлийн сангийн эсрэг ажиллах
шалгалтын багцаар баталгаажсан.
47/47шалгалт · 336 сек
2025–2026
ЧАДАВХЖУУЛАЛТ
Байгууллагын AI чадавхжуулах хөтөлбөр
Хоёр улирлын хөтөлбөр. Оролцогч бүр өөрийн ажлын урсгалыг автоматжуулсан бодит системтэй
төгсдөг загвараар зохион байгуулагдав. Элсэлт, ирц, хүргэлтийг бүртгэлтэй хөтөлдөг.
16хичээл · 2 улирал