INAI / Систем

Системийн
тодорхойлолт.

INAI-ийн платформ гурван давхаргаас бүрдэнэ: эх сурвалжийн давхарга өгөгдлийг бүтэцжүүлнэ, гүйцэтгэлийн давхарга агентаар ажиллана, хяналтын давхарга үр дүнг мөрдөгдөх байдлаар хадгална. Доор механизм тус бүрийг ажиллаж байгаагаар нь харуулав.

[04] Хэрхэн хийдэг

Системийн
механизм.

Доорх гурван самбар нь INAI-ийн платформын цөм механизмууд. Эдгээр нь үзүүлбэр биш — өдөр бүр ажиллаж буй урсгалын зураглал бөгөөд танай байгууллагын өгөгдөл дээр ийн ажиллана.

Асуулт → эх бичвэр → эш татсан хариу

Байгууллагын журам, тушаал, гэрээ, тайланг хэсэглэж индексжүүлнэ. Асуулт ирэхэд загвар таамаглахгүй — хамгийн ойр эх бичвэрийг олж, тэндээс л хариулна. Хариулт бүр эх сурвалжийн дугаартай тул ажилтан эхээр нь шалгаж чадна. Эх сурвалж олдохгүй бол систем «олдсонгүй» гэж хэлнэ.

01 · Эх бичвэрийн сан

02 · Олдсон хэсэг

03 · Эш татсан хариу

Индексжсэн баримт 0 Хэсэглэл 0 Хариултын эх сурвалж 0 Таамаглал 0

Нэг даалгавар, зургаан үүрэг

Бид том даалгаврыг нэг загвар дээр тулгадаггүй. Ажлыг үүрэг тус бүрээр нь хуваана: мэдээлэл цуглуулагч, шалгагч, бичигч, архивлагч. Хоёр ажилтан нэг даалгаврыг зэрэг аваад давхардах асуудлыг өмчлөлийн тэмдгээр таслана. Алхам бүр бүртгэгддэг тул дараа нь хэн юу хийснийг ухааж болно.

Мэдэгдэл бүр шошготой

Тайлан дотор баримт, тооцоо, таамаглал гурав хольж бичигддэг нь шийдвэр гаргагчийн хамгийн том эрсдэл. Бид мөр болгонд түүний гарал үүслийг тэмдэглэдэг. Доорх шат бол бидний тайлангийн жинхэнэ бүтэц — дээшлэх тусам нотолгоо бат, доошлох тусам болгоомжлол ихэснэ.

05
Анхдагч эх сурвалж

Хуулийн эх бичвэр, албан статистик, өөрийн хэмжилт. Зүйл, хэсэг, огноотой.

эх сурвалжтай
04
Бие даан баталсан

Хоёр ба түүнээс дээш эх сурвалжаар гурвалжилж, зөрүүг нь тусад нь бичсэн.

эх сурвалжтай
03
Тооцоолсон утга

Нээлттэй өгөгдөл дээр ажилласан загвар. Код, үр дүн давтагдана.

тооцоо
02
Таамаглал

Мэдэгдэж буй утгаас гаргасан дүгнэлт. Ямар нөхцөлд буруу болохыг нь хамт бичнэ.

таамаглал
01
Олдсонгүй

Хайсан, гэхдээ олдоогүй. Нуухгүй. Хаана хайсныг нь бичиж үлдээнэ.

олдсонгүй
[05] Архитектур

Байршуулалт ба нууцлал.

Төрийн болон томоохон байгууллагын хувьд өгөгдлийн байршил нь техникийн биш, эрх зүйн асуудал. Тиймээс платформыг танай дэд бүтцэд бүрэн байршуулах хувилбараар төлөвлөсөн: гадаад сервис рүү өгөгдөл дамжуулах шаардлагагүйгээр ажиллана.

ШаардлагаШийдэл
Өгөгдлийн байршилБайгууллагын дотоод сервер эсвэл сонгосон үүлэн орчин; гадагш дамжуулалтгүй горим
Нууц ангилалАнгилал бүрт тусдаа хил; ангилагдсан агуулга лог, экспорт, гадаад дуудлагад орохгүй
АудитУнших, бичих, экспорт бүр хэрэглэгч, цаг, эх сурвалжтай бүртгэгдэнэ
Бүрэн бүтэн байдалБичих үйлдэл нэмнэ, дардаггүй; хувилбар хадгалагдаж, буцаалт хийгдэнэ
Тасралтгүй ажиллагааНөөцлөлт, сэргээлтийн журам; гадаад үйлчилгээ унасан үед доройтсон горимоор ажиллана
ИнтеграциОдоо байгаа бүртгэл, санхүү, хүний нөөцийн системтэй холбогдоно
[06] Нэвтрүүлэлтийн загвар

Дөрвөн үе шат.

01 · Бүртгэл

Одоогийн урсгал, баримтын эх сурвалж, хүний ачааллыг зураглаж хэмжинэ. Үр дүн: одоогийн байдлын тайлан, боломжийн жагсаалт.

02 · Жишээ

Хамгийн их өгөөжтэй нэг урсгалыг сонгож бодит өгөгдөл дээр ажиллуулна. Үр дүн: өмнө, хойно хоёрын хэмжилт.

03 · Нэвтрүүлэлт

Эрх, хандалт, нууцлалын хилийг тогтоож байршуулна. Үр дүн: ажиллаж буй систем, баримтжуулалт.

04 · Шилжүүлэг

Багийг сургаж, дотоод эзэнг тодорхойлж удирдлагыг шилжүүлнэ. Үр дүн: танай хүн өөрөө ажиллуулна.

Техникийн багтайгаа уулзъя.

Архитектур, байршуулалт, нууцлалын шаардлагыг танай мэдээллийн технологийн хариуцагчтай хамт нэг уулзалтаар тодруулна.